Уул
уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж
ахуйн Дэд сайд Б. Цогтгэрэл нар болон Ашигт малтмалын газрын баг, бүрэлдэхүүний төлөөлөл “Дарханы
төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Болд төмөр ерөө гол” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Дарханы
төмөрлөгийн
үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал П.Эрдэнэцогт хүрэлцэн ирсэн
холбогдох албаны хүмүүст үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсан
юм. Тус
компанийн үйл ажиллагааг өргөтгөж, 2010-2015 оны хооронд Хар төмөрлөгийн
цогцолбор байгуулах юм. Компанийн мэдэлд Төмөртэй, Төмөртолгой,
Хуст-Уул гэсэн гурван уурхай
байдаг бөгөөд Төмөртэйн уурхайн үйл ажиллагаатай албаны хүмүүсийг
танилцуулсан
байна.
Үүний
дараа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Болд
төмөр ерөө гол” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус компани “Баянгол төмөр
зам” гэж нэрлэгдсэн 83 км урт төмөр замыг тавьж, энэхүү төмөр замаар урд хөрш
рүү төмрийн хүдэр экспортолдог. Гэхдээ хүйтний улирал, Хятадын төмрийн хүдрийн
импорт буурсан зэрэг шалтгааны улмаас экспорт
зогссон байгаа тухай компанийнхан ярьсан байна.