“Төмөр хатагтай” таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

“Төмөр хатагтай” таалал төгсчээ

Их Британийн ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” хэмээх Маргарет Тэтчер 87 настайдаа өчигдөр таалал төгсчээ. Лондоны төв дэх Риц зочид буудалд түүний зүрх нь зогсч, мөнх бусыг үзүүлсэн байна. Их Британийн анхны хатагтай ерөнхий сайд, консерватив үзэл баримтлалт Маргарер Тэтчер 1979-1990 оны хооронд гурван удаа сонгуульд ялалт байгуулж, ерөнхий сайдаар сонгогдож байв.

Их Британийн одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түүнийг "агуу англи хүн байсан" хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг “Хүний эрх, эрх чөлөөний төлөөх агуу тэмцэгч байсан” хэмээн дурссан байна.

Төмөр хатагтайг ирэх долоо хоногт эцсийн замд нь үдэх бөгөөд энэ үеэр Гэгээн Павлийн цогчин дуганд салах ёслол үйлдэж, хүндэт харуул жагсах гэнэ.

Түүнийг оршуулахад Их Британи даяар гашуудал зарлахгүй ч  Диана гүнж болон хатан хаан Элизаветагийн ээжийн нэгэн адил хүндэтгэлтэй оршуулах юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж