МСҮТ-д үнээний ферм байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

МСҮТ-д үнээний ферм байгууллаа

ШУТИС-ийн харъяа, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд   үнээний фермерийн аж ахуйн дадлагын газрыг байгууллаа. Монголын мянганы сорилтын сангийн  “Мэргэжлийн боловсролын сургалтын төсөл”-өөс “Ажил олгогч, сургалтын байгууллагын хамтын ажиллагаа” төслийг  тус байгууллагад хэрэгжүүлж, энэ хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, жишиг үйлдвэр, сургалтын бааз байгуулах зорилгоор үнээний ферм байгуулсан байна.

92 мянган ам долларын санхүүжилт бүхий фермийн аж ахуйг хөгжүүлэх хүрээнд үнээний байрыг барьж, тариалангийн талбай, бэлчээрийн талбайг тохижуулан, гүнийн худгийн ажлыг хийж байгаа ба 0.4-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигджээ.  Төслийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн богино хугацааны сургалтыг зохион байгуулсан бөгөөд үнээний фермийг олон нийтэд сурталчилах, төслийн хэрэгжилтийн цаашдын тогтвортой байдлыг хангахад орон нутгийн засаг захиргаа,  түнш байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Б.БАТЧИМЭГ
(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж