
Сэргээн засалт үндэсний төвөөс 2012 онд хийсэн судалгаагаар нийт 107140 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэнээс 0-5 насны 2700 гаруй хүүхэд бүртгэгджээ. Дэлхийн ихэнх улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдийн адил боловсрол эзэмшин ирээдүйд нийгмийн амьдралд оролцож хөдөлмөр эрхлэн, хүсэл зорилгоо биелүүлэн, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүхий л боломжийг нь дэмжсэн үйл ажиллагааг гэр бүл, анги хамт олнынх нь зүгээс хамтран хэрэгжүүлж байна. Гэвч манай нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн эрүүл мэндийн эмчилгээ, асаргаа сувилгаагаар хязгаарладаг нь эцэг эхчүүдийн нэг алдаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг ойлголтыг ямар нэгэн эд эрхтний үйл ажиллагааны хувьд хязгаарлагдмал байх гэж үздэг тодорхойлолт үеэ өнгөрөөж эдгээр иргэд бие мах модийн хувьд өөрт тулгарч буй хориг саадаа сэргээн засах туслах хэрэгслийн оролцоотойгоор даван туулж энгийн эрүүл хүнтэй нэгэн адил ажиллаж амьдрах боломжтой болжээ.
Эцэг эхчүүд үр хүүхдээ гэрийн нөхцөлд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдэнд хөдөлгөөн, хэл хөдөлмөр заслын талаар мэдлэг чадвар олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эмнэлгийн сэргээн засах тусламж үйлчилгээний талаар олон нийтийн ойлголт хандлагыг дээшлүүлэх, мөн үндэсний хэмжээнд сэргээн засах тусламж үзүүлэх зорилгоор өнөөдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтад ХАХНХЯ-ны албаны хүмүүс, СЗХҮТ-ын удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо оролцлоо.