200 квт цахилгааны төлбөр 880 төгрөгөөр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

200 квт цахилгааны төлбөр 880 төгрөгөөр нэмэгдэнэ

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчдын зөвлөл саяхан хуралдаж цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт оруулсан билээ. Мэргэжлийн байгууллагын тооцоолсноор тарифын өөрчлөлт дундаж өрхийн төсөвт хэр нөлөө үзүүлэх дүн гарсныг сонирхуулъя.

Улаанбаатар хотын 49 м2 халаалтын талбай бүхий хоёр өрөө байрт амьдардаг дөрвөн ам бүлтэй өрхийг төлөөлөл болгож тооцоог хийсэн байна. Одоо мөрдөж буй үнээр тус өрх нь сардаа 21424 төгрөгийг халаалт болон хэрэгцээний халуун усанд төлдөг байсан бол шинэ тарифаар 23994 төгрөг болж 2570 төгрөгөөр нэмэгдэж байгаа ажээ.

Шинэ тарифыг мөрдөж эхэлнээр дээрх айлд нийт цахилгаан, халаалт, халуун усны төлбөр нь халаалтын улиралд сард 3451 төгрөгөөр, халаалтын бус улиралд 1485 төгрөгөөр нэмэгдэхээр байна. Цахилгааны сарын хэрэглээ 200 квт/ц байна гэж үзвэл цахилгааны төлбөр 880 төгрөгөөр,  150 квт/ц бол 600 орчим төгрөг нэмэгдэх аж. Өрхийн төсөвт эрчим хүчний төлбөрийн эзлэх хувийн жин халаалтын улиралд 9,8 хувь, халаалтын бус улиралд 5,5 хувь өсч байгаа ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж