Ленины музей бол төрийн өмч гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Ленины музей бол төрийн өмч гэв

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Ленины музейн өмчлөлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ленины музей бол төрийн өмч. Энд ямар нэг өөр асуудал байх ёсгүй. Өмнөх нийгмийн байгууллагын үед иргэний хуульд зааснаар улсын хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламжийг төрийн өмч гэж заасан. Иймд төр өмчөө буцааж авах нь бүрэн эрхийн асуудал. Тодорхой бичиг баримтууд бүгд бий. 1997 онд МАХН-ын өмч гэх шүүхийн шийдвэр гарсан боловч тодорхой баримтуудаар төрийн өмч гэдгийг нь нотолж байгаа. Тухайн үеийн Соёлын яамны бүртгэлийн баримт ч бий” гэсэн юм. Энэ тухай маргаан шүүхэд очсон байгаа бөгөөд одоогоор эцсийн шийд гараагүй байгаа юм. 

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж