БНАСАУ цөмийн туршилтад бэлтгэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн туршилтад бэлтгэж байна гэв

Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж магадгүй хэмээн мэдэгджээ. “JoongAng Ilbo” сонинд мэдээлснээр Өмнөд Солонгосын тагнуулууд Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн цөмийн туршилтын “Punggye-ri” баазад ажилчид болон автотехникүүд ихээр үзэгдэх болж, өнгөрсөн хоёрдугаар сард болсон гурав дахь цөмийн туршилтын үеийнхтэй ижил үйл ажиллагааны идэвхижил гарах болсныг ажигласан аж. Энэхүү мэдээллээс үндэслэн Өмнөд Солонгосын албаныхан Хойд Солонгосыг дахин цөмийн туршилт хийхээр бэлтгэж буй хэмээн хардаж байгаа юм байна.

Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд гурав дахиа цөмийн туршилт хийснээр НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй тулгарсан билээ.

Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн долоо хоногт тус улсад байрлах хамтарсан аж үйлдвэрийн цогцолборт Өмнөдийн ажилчдыг хориглосны зэрэгцээ тус улс дахь гадаадын орны дипломатуудын аюулгүй байдалд  баталгаа гаргахгүй гэдгээ мэдэгдээд буй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж