Төрийн өмчийн компанийн бодлогыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн компанийн бодлогыг шинэчилнэ

Ажлаа аваад удаагүй байгаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэвлэлийн хурлын эхэнд “Төрийн өмчийн оролцоотой 24 компани нь алдагдалтай ажиллаж байгаа байдал сүүлийн үед ажиглагдаж байна.  Төрийн өмчийн хороо бол төрийн өмчийг хамгаалдаг, ашигладаг, захиран зарцуулдаг үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд төрийн өмчийн компаниудыг удирдаж явуулдаг. Бид юуны өмнө удирдлагын арга барилын менежмэнтийг өөрчлөх шаардлагатай байна. Нэг хүн томилоод явуулдаг. Гэтэл эргээд хариуцлага тооцох механизм сул байна. Бид одоо шалгалт явуулахдаа зүгээр л болж байна болохгүй байна гээд орхилгүй, яг ямар асуудал байна гэдэгт нь мониторинг, дүн шинжилгээ хийх болно. Жишээ нь, сая Багануурын үйлдвэрт шалгалт хийлээ. Гэтэл үндсэн хөрөнгө 90 тэрбум төгрөг, өр нь 70,5 тэрбум болсон байна.  Эрдэнэтэд гэхэд үйлдвэрлэл хэвийн явж байхад, худалдан авалт нь асуудалтай болчихож. Складын үлдэгдэлтэй болчихсон, ямар ч ашиглалтгүй дизель иддэг хоёр эксковатор байж л байна” гэв.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж