“Виржиния Вульфээс хэн байж байна?” хэмээх абсурд жүжгээрээ дэлхийд алдартай зохиолч Эдвард Алби Америкийн урлаг утга зохиолын салбарт олгодог Эдвард Мак Доулын медалийг хүртэхээр боллоо. Тэрбээр энэ шагналын эзэн болж байгаа гурав дахь жүжгийн зохиолч юм. Шагналын комисс түүнийг Америкийн жүжгийн урлагийн багана хэмээн нэрлэв.
Өдгөө 83 настай Эдвард Алби Пулитцерийн гурав, Тонигийн хоёр удаагийн шагнал хүртэж байжээ. Түүний хамгийн алдартай “Виржиния Вульфээс хэн байж байна?” жүжиг 1962 онд тайзнаа анх тоглогдож, хоосон мөрөөдөлдөө хөтлөгдсөн Америкийн нийгэм үржил шим муутай хөрс шиг болж байгаааг сануулан шуугиан тарьж байсан билээ.