
Блог бол иргэд дуу хоолойгоо ямар нэгэн цензургүйгээр бусдад хүргэх хэрэгсэл билээ. Харин Бангладеш улсад эдгээр чөлөөт бичигч нартай хатуухан тэмцэл эхлүүлж, долоо хоногийн хугацаанд л гэхэд дөрвөн блогчнийг баривчилжээ. Тэднийг анти-ислам үзлээр суртал ухуулга явуулсан, бурхныг гутаан доромжилсон зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж. Шашны хэт үзэлтнүүд эдгээр блогчдыг цаазаар авахыг шаардаж байгаа юм.
Өмнө нь бас нэгэн тэмцэгч блогч гэрийнхээ үүдэнд алагдаж байсан тохиолдол гарч байжээ.
Т.ТҮВШИН