Малчид кг ноолуурыг 68-72 мянгаар нийлүүлэх саналтай байна

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Малчид кг ноолуурыг 68-72 мянгаар нийлүүлэх саналтай байна

-ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АНХНЫ АРИЛЖААГ ХИЙЛЭЭ-

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын арилжааг өнгөрсөн баасан гарагийн 12.00 цагт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн байранд хийлээ. Бир­жийн нээлтийн арга хэмжээнд Үйлд­вэр, хөдөө аж ахуйн яамны Стра­тегийн бодлого, төлөвлөлтийн газ­рын дарга Л.Чой-Иш, Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газ­рын дарга О.Магнай, ХАА-н бир­жийн зохицуулах зөвлөлийн аж­лын албаны дарга Л.Мөнбат бо­лон албаны бусад хүмүүс оролц­сон бөгөөд салбарын дэд сайд Б.Цогтгэрэл цан цохисноор анхны арилжааг хийж туршсан юм. Тур­шилтын арилжаагаар зөв­хөн ноо­луур арилжих ба эхний ээлжинд Сүхбаатар, Хэнтий, Дор­нод гэсэн зүүн бүсийн гурван аймгийг хамруулжээ.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн байранд болсон туршилтын анхны арилжаанд 32 брокерийн компанийн төлөөлөл сууж орол­цох ёстойгоос 18 ком­панийн брокерууд арилжаа хийсэн. Арилжаагаар авах захиалга да­вамгай буюу нэг тэрбум 493 сая төгрөгийн 21 мянга 770 килограмм ноолуур худалдан авах санал ирсэн бол 434 сая 967 мянган төгрөг бүхий 5960 килограмм ноолуурын худалдах захиалга ирүүлжээ. Ингээд авах, зарах санал зөрөөд анхны арилжаагаар үнэ тогтож, биелсэн арилжаа хийсэнгүй. Өнөөдөр хийх арилжаагаар үнэ тогтох бололтой.

Арилжаа интернэтээр болон зориулалтын программ ашиглан арилжаа явуулах хугацаанд ноо­луур худалдах, худалдан авах са­налын хэмжээг брокерууд дам­жуулж байв. Арилжааны дүн буюу хэчнээн хэмжээний ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдах, худал­дан авсан тухай мэдээ үдээс хойш тодорхой болсон. Ямартай ч нэг кг ноолуурыг 68-72 мянган төгрөгөөр худалдах саналаа малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид илэрхийлсэн байна.

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр ХАА-н га­ралтай түүхий эдийн зах зээ­лийг эдийн засгийн нэгдсэн зо­хицуулалтанд оруулж ХАА-н ба­раа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваа­рилалтыг зохистой болгох, үйлд­вэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгох юм байна.

Мөн Монгол Улсаас ХАА-н гаралтай түүхий эд экспортлогч орнуудын зүгээс манай дотоодын түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх нөлөөллийг эрс багасгах давуу талтай юм.

ХАА-н биржийн арилжаа нь олон улсын биржүүдийн ажил­ладаг зарчмын дагуу цахим арил­жааны системээр хийгдэж бай­гаагаараа онцлогтой. Тэд энэ ондоо багтааж онлайн арилжааны сис­темд шилжихээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд ингэс­нээр түүхий эдийг заавал Улаан­баатар хотоор дамжуулж арил­жаалах, тээвэрлэх бус аймаг хоо­­ронд арилжаа, тээ­вэрлэлтийн зо­­хицуулалтыг гүй­цэтгэх боломж бүр­дэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг арилжаа тан­химын аргаар буюу нийслэл дэх ком­панийн байранд брокерууд хө­дөө орон нутгаас ний­лүүлэх түү­хий эдийн тоо хэмжээ, үнийг худалдан авагч талд зуучилж өгөх байд­лаар туршилтын арилжаа өрнөлөө.  Шударга өрсөлдөөн, хэ­рэг­лэгчийн төлөө газрын дарга О.Маг­най “Биржээр худалдах, ху­далдан авах санал ил тод байх уч­раас ченжийн дамжлагаар ороод түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өсдөг, хомс­дол гардаг асуудал байхгүй бол­лоо” хэмээж байсан. Одоогийн байд­­лаар туршилтын арилжааг эх­­лүүлж, биржийн арилжаа хийх төгс программыг ашиглаагүй ч 2014 оноос үнэт цаасны зах зээ­лийн арилжаанд ашигладаг шиг зориулалтын программыг нэвт­рүүлэх юм.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж