Төслийн танилцуулга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Төслийн танилцуулга эхэллээ

БНСУ Монголд цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлээд буй билээ. Уг төслөөр тендер шалгаруулалтын үнэлгээг цахим системээр хийхээр ажиллаж байна Төслийн танилцуулга арга хэмжээ өнөөдөр 10.30  цагаас Сангийн яамны хурлын танхимд эхэллээ.

Тендер шалгаруулалтыг цахим болгосноор одоогийн хэрэглэж буй ажиллагааг нэлээд хөнгөвчлөх юм. Үнэлгээний хорооны эхний шат буюу хянан үзэх үеийг цахим систем гүйцэтгэнэ гэсэн үг. Мөн тендерт оролцогчдод ил тод байдлыг хангаж, өрсөлдөгч нарынхаа тухай мэдээлэлтэй танилцах боломж бүрдэнэ. Төслийг энэ оны арванхоёрдугаар сар гэхэд хэрэгжүүлж дуусах бөгөөд, төсөл дууссаны дараа хуулийн төслийн санаачлага гаргах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж