АА-ийнхан Арвайхээр хотод ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

АА-ийнхан Арвайхээр хотод ажиллалаа

Улаанбаатар хотын Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран “Хүүхэд-эрүүл орчин” цогц арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр Арвайхээр сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас согтууруулах ундаа, мансууруулах бодисын талаар мэдлэг олгож буй тогтолцоог хэрхэн сайжруулах тухай асуумж бөглүүлэх, хорт зуршилд автахгүй байх арга ухаанд суралцуулах, архинаас хамааралтай эцэг, эхчүүдийг сэтгэлзүйн сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулсан бөгөөд ЕБС-ийн сурагчид болон аймгийн АА бүлэгт хамрагдагсад, Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэгсдэд “Түлхүүр” уран сайхны киног үзүүллээ. Түүнчлэн төр, захиргааны байгууллага, ЕБС-ийн удирдлагуудыг хамруулсан “Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах олон улсын чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

 “Хүүхэд-эрүүл орчин” сэдэвт арга хэмжээ нь хүүхэд, өсвөр үеийнхнийг архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой аж.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж