Бага боловсролын үр дүнг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Бага боловсролын үр дүнг сайжруулна

Японы Хүүхдийг ивээх сангаас Дэлхийн банкны санхүүжилтээр “Алслагдсан хөдөөгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийг Өвөрхангай аймгийн сумдуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Одоогоор Зүүнбаян-Улаан, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр, Сант, Баянгол, Тарагт, Уянга, Богд, Хайрхандулаан суманд төслийн суурь судалгааны ажлыг эхлүүлж, 1160 иргэнд танилцуулан,  зорилтот бүлгийн 360 хүнийг хамруулсан 30 удаагийн бүлгийн сургалтыг зохион байгуулаад байгаа юм. Мөн дээрхи сумдын ЕБС-ийн дотуур байр, Номын сан, Соёлын төвийн үйл ажиллагаанд 10 асуулт бүхий шалгах хуудсаар үнэлгээ хийжээ. Төслийн үр дүнд хөдөөгийн 5-10 насны хүүхдүүдийн сургуулийн өмнөх болон бага боловсролын мэдлэг, чадавхи нэмэгдэх юм.

Б.БАТЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж