Вена хотноо Рахат Алиевыг шүүх хурал эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Вена хотноо Рахат Алиевыг шүүх хурал эхлэв

Вена хотын Дээд шүүх Казахстанаас Австрид сууж байсан Элчин сайд Рахат Алиевын хэргийг шүүж эхэлжээ. Алиев шүүх хуралд ирээгүй гэж Казахстаны сурвалжлагч Венаас мэдээлсэн байв.

                 Рахат Алиев Фото: RFE/RL
Амь үрэгдсэн менежерүүдийн гэр бүлийн өмгөөлөгч өмнө мэдэгдэхдээ, Венийн Дээд шүүх Алиевын хэргээс улс төрийн шалтгааныг олоогүй гэсэн байв.

Казахстаны  ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Даригагийн нөхөр байсан Алиевыг Казахстаны “Нур банкны” топ-менежерүүд Айбар Хасенов, Жолдас Тимралиев нарыг хулгайлан хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа. Нөхөрт нь эрүүгийн хэрэг үүсгэх үед Дарига Назарбаева Алиеваас салсан байв.

Мөрдөн байцаалтаас Тимралиев, Хасеновыг “Нур” банкны төв байрнаас 2007 оны нэгдүгээр сарын 31-нд хулгайлжээ. Тэднийг хэд хоног барин тамлан байцааж байсан гэнэ. Тэдний цогцос 2011 оны тавдугаар сард олджээ. Алиев тэр банкны эзэн бараг болоод байсан ба түүний хамсаатнууд уг хэргийг зохион байгуулсан гэж үзэв.

Рахат Алиев 2001 он хүртэл Казахстаны хамгийн том бизнесмен, аюулгүйн албаны хоёр дахь том хүн нь байжээ. Хожим түүнийг дипломат болгон олон тооны хэрэгт холбогдуулжээ. Алиев өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүслээсээ болон ивээлээс хасагдсан мөн эрүүгийн хэрэгт холбосон нь түүний бизнесийг авах гэсэн  шалтгаан гэж хэлж байгаа.

Казахстаны шүүх 2008 онд Алиев нийтдээ 40 жилийн ялыг эчнээ оноожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж