&#34Спорт ба эмэгтэйчүүд&#34 комисс уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

&#34Спорт ба эмэгтэйчүүд&#34 комисс уулзалт хийв

МҮОХ-ны "Спорт ба эмэгтэйчүүд" комисс ажлын "тойрон аялал"-аа Монголын гимнастикийн холбооноос өнгөрсөн баасан гаригт эхэллээ. Энэ ажилд “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын нарийн бичгийн дарга, "Москва-80" олимпод байт харваагаар оролцож байсан Ш.Бямбасүрэн, МҮОХ-ны ажилтан, тус комиссын зохицуулагч П.Тунгалаг нар оролцлоо. Спортын ертөнцөд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, тэдний өмнө тулгамдаж буй асуудлууд, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийн талаар судалгаа явуулж, бяцхан тамирчид, тэдний дасгалжуулагчидтай уулзав. Монголд эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргатай спортын гуравхан холбоо байдгийн нэг нь Гимнастикийн холбоо. Генсекийн ажлыг Ч.Дарьсүрэн гүйцэтгэж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж