Мах худалдаалагчид сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Мах худалдаалагчид сургалтад хамрагдана

“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгэдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлогч болон худалдан борлуулагчдад зориулсан ээлжит сургалтуудыг явуулж эхэлжээ. Сургалтын төлөвлөгөөний дагуу өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн нийт 325 хүнийг сургалтад хамруулжээ. Харин маргаашнаас нийслэл хотод мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг хүмүүст зориулсан сургалтыг эхлүүлэх ажээ. Сургалтад зөвхөн мах худалдаалагчдаар зогсохгүй махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнийг хамруулах юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж