Дөрөвдүгээр сарын 7-нд 14.00, 16.00 цагуудаас “Гэрэлтэй бяслаг ба нүцгэн сар”, дөрөвдүгээр сарын 10, 11, 12-нд 14.00, 16.00 цагуудаас “Лусын хааны охид” жүжгүүд тус тус тоглогдоно.
Монголын үндэсний музей даваа, ням гаригаас бусад өдөр ажиллах бөгөөд тасалбар нь том хүн 5000, гэр бүлээрээ бол 3000, оюутан 2500, хүүхэд 1000 төгрөгийн үнэтэй ажээ. Харин байгалийн түүхийн музей даваа, мягмар гаригаас бусад өдөр 10-16 цагийн хооронд ажиллах бол том хүн 5000, хүүхэд 500 төгрөгийн тасалбарын үнэтэй. Олон улсын оюун ухааны музей ням гаригаас бусад өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, том хүн 2000, хүүхэд 1000 төгрөгийн үнээр иргэдэд үйлчилдэг ажээ.
“Өргөө”, “Тэнгис” кино театрууд ирэх долоо хоногт нилээд хэдэн шинэ киноны нээлт хийх гэж байгаа аж. Харин одоо гарч буй “Крүүдсийнхэн” хүүхэлдэйн кино хамгийн олон үзэгчтэй байгаа гэнэ. Уг кинонд галавын өмнөх дэлхийн хамгийн анхны нэгэн гэр бүл газар хөдлөлтийн улмаас өөрсдийн амьдардаг жижигхэн ертөнцөө орхиход хүрч, өргөн уудам дэлхийн төсөөлшгүй олон адал явдалтай аялалдаа гарч байгаа тухай өгүүлдэг ажээ.