Галын талаар "Дулааны Цахилгаан Станц-4" ТӨХК-ийн ээлжийн ажилтан Twitter-тээ "Гарсан аваарыг станцын чадварлаг ажилчид маш богино хугацаанд тусгаарлаж, системийн тогтвортой байдлыг хангалаа", "Галыг хотын гал командтай нийлж унтраасан. Төмөр хийцүүд усан дусал мэт дусалж байна" гэхчилэн жиргэжээ. Мөн тэрбээр "20 орчим төхөөрөмж ийм байдалтай боллоо" хэмээгээд дараах зургийг нийтэлсэн байна.
1983 онд байгуулагдсан ДЦС-4 нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг юм байна.
“ДЦС-4” ТӨХК-ийн суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 мВт-ын хүчин чадлаар ашиглалтад орж, улмаар 1988-1990 он 160 мВт-ын, 2007, 2009 онд 2 x 20 мВт-ын өргөтгөл хийгдэн нийт 580 мВт-ын цахилгаан эрчим хүчний, 1185 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажилладаг ажээ.