Орхон аймгийг хот болгохыг 50 гаруй хувь нь дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Орхон аймгийг хот болгохыг 50 гаруй хувь нь дэмжжээ

Орхон аймгийн Ардчилсан холбооноос УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгт хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтэд "Орхон аймгийн Ардчилсан холбоо 2008 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Орхон аймгийг хот болгох тухай асуудлаар иргэдийн дунд судалгаа хийж, хэлэлцүүлэг явуулсан. Энэ мөчөөс хойш аймгийнхаа иргэдээс асуухад 50 гаруй хувь нь эсэргүүцээгүй. Тиймд аймгаасаа сонгогдсон хоёр гишүүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хот гэдэг засаг захиргааны нэгж бий болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Дамба-Очирын санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хот гэсэн засаг захиргааны нэгж бий болгох тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж өгөхийг хүсье" гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж