
Гагарины ниссэн сансрын «Восток» хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Казахстаны Байконур буудлаас сансарт хөөрч, дэлхийг 108 минутын дотор тойрсон юм. Олон жилийн турш Гагарин буух аппаратын дотроос бууж чадаагүй, харин шүхрээр буусныг нууж иржээ. Төслийг олон улсын сансрын шинжээчид туршилт гэж үзэж магадгүй хэмээн тэр баримтыг нууж байсан гэнэ.
Хоёр охины эцэг, нүдэнд дулаахан Гагарин Орос болон дэлхийн ард түмний баатар болсон юм. Тэрээр 1968 онд онгоцны сургуулилтын нислэгийн үеэр амь үрэгдсэн. Уг ослын талаарх олон нууц нээгдээгүй хэвээр байна.
Сансарт хүн ниссэний 50 жилийн ойгоор Москва хотноо ёслолын буудлага хийжээ.
Ш.Мягмар