
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нар ирэх амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 6-7 өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцах юм байна.
Ч.БОЛ