”British Petroleum”-ийн гэрээний хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

”British Petroleum”-ийн гэрээний хугацаа дуусчээ

Их Британийн газрын тос үйлдвэрлэгч аварга ”British Petroleum” хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх Оросын газрын тосны “Роснефт”-тэй байгуулсан 16 тэрбум ам.долларын гэрээний хугацаа дуусчээ. ”British Petroleum”-ийн бас нэг орос түнш “TNK-BP” уг гэрээг хууль бус гэж үзэж арбитрийн зөвлөлд хандсан юм. Учир нь ”British Petroleum”, “TNK-BP” хоёрын хамтын ажиллагааны гэрээнд өөр компанитай гэрээ байгуулсан тохиолдолд мэдэгдэх тухай заалт байдаг ажээ. Харин “TNK-BP” компани ”British Petroleum”-ийг  гэрээгээ зөрчсөн гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас  дээрх хоёр компанийн хойд туйл дахь хайгуулын хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болоогүй байгаа юм.

”British Petroleum” маргааныг таслахын тулд “TNK-BP” –д эзэмшлийн хувьцааны 50 хувийг худалдах санал тавьсан боловч “TNK-BP” 70 тэрбум ам.доллар нэхэмжилсэн ажээ.  Оросын төрийн эзэмшлийн “Роснефт”-тэй хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан гэрээ маргаантай асуудал болж хувираад байна.

Гэрээ ёсоор “Роснефть” ”British Petroleum”-ийн хувьцааны таван хувь, харин ”British Petroleum” “Роснефть”-ийн хувьцааны 9.5 хувийг эзэмшихээр заасан нь “TNK-BP”-ийн тэрбумтан хувьцаа эзэмшигчдэд таалагдаагүй ажээ. “TNK-BP” хоёрдугаар сард Лондоны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч арбитрын зөвлөлийн шийдвэр гартал хойшлуулсан юм. Харин арбитрын зөвлөлийн шийдвэрийг хүлээх хугацаа ”British Petroleum”-ийг “Rosneft”-тэй байгуулсан гэрээгээ энэ сарын 14 хүртэл сунгах боломж олгожээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж