
Үүнээс өмнө их гүрнүүдийн төлөөлөгчид өнгөрсөн хоёрдугаар сард Казахстаны Алматы хотноо Ирантай хэлэлцээрийн ширээний ард суусан боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм.
Иран нь АНУ болоод Европын холбооны орнуудыг тус улсын уран баяжуулалтын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээээ цуцлахыг хүсч байгаа бол олон улсын зүгээс Ираныг уран баяжуулалтаа бууруулж, зарим үйлдвэрээ хаахыг шаардаж байгаа билээ. Дэлхийн олон орон Ираны уран баяжуулах үйлдвэрлэлийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой хэмээн хардаж, буруутгадаг. Харин Ираны зүгээс үүнийг цэвэр энхийн зориулалттай гэж мэтгэсээр байгаа юм.
Иран болон АНУ тэргүүтэй зургаан орны уулзалт маргааш мөн үргэлжлэх гэнэ.
Б.АНХТУЯА