
Жюппе энэ асуудлыг Европын холбооны сайд нарын уулзалтад мягмар гаригт яриад баасан гаригт НАТО-гийн сайд нарын уулзалт дээр дахин ярина гэжээ. Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг түүнийг дэмжин НАТО нисэх онгоцныхоо тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байв.
Өнгөрсөн гуравдугаар сард НАТО-гийн онгоцнууд Каддафийн цэргийг бөмбөгдөж эхэлсэн ч Засгийн газрын хүчний довтолгоог зогсоож чадсангүй. Босогчид хоёр фронт дээр дайтахад тулаад байна.
Даваа гаригт босогчид Африкийн холбооны гал зогсох саналыг хүлээн авсангүй. Каддафи болон хүүхдүүдийг нь засгаас зайлуулах гол шаардлага тавигдаагүй байна гэж босогчид үзлээ.
Ш.Мягмар