аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр
сарын 01-ний шөнө цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч
Б.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан хэрэг гарсан
билээ. Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн зэвсэглэсэн этгээдүүдийг
өчигдөр баривчилсан байна.
Улсын мөрдөн байцаах газрын дарга,
цагдаагийн хурандаа Ч.Батсүх энэ талаар “Цагдаагийн байгууллага бусад
хууль хяналтын байгууллагуудтай хамтран гэмт этгээдүүдийг эрэн
сурвалжилсны эцэст өчигдөр орой баривчилсан. Зэвсэглэсэн гурван
этгээдийг Ховд аймгийн Булган суманд хээр нуугдаж байх үед нь илрүүлж,
галт зэвсгийг нь хураан авч, саатуулсан” гэсэн мэдээлэл өглөө.
-Сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гэмт
этгээдүүд 17-19 насны хүүхдүүд байсан бөгөөд Ховд аймгийн Булган сумын
дунд сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид аж. Хэргийг Хурамхаан
овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар
нар үйлдсэн болох нь тогтоогдсон. Сэжигтнүүдийг хаанаас галт зэвсэг
авсан, ямар зорилгоор хулгай гэх мэтийг мөрдөн байцаалтын явцад
тодруулна.
-Талийгаачийн ар гэрт тусламж үзүүлсэн үү?Талийгаач цагдаагийн алба хаагч байсан. Амь насаа даатгуулсан байсан болов уу?
-Цагдаагийн
тухай хуулинд цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь
насаа алдсан бол 5-10 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор
олгодог. ЦЕГ-аас энэ дагуу нөхөн олговор олгосон. Шинээр ажилд орсон
цагдаа 200 орчим мянган төгрөгийн цалин авдаг гэж үзэхэд хоёр сая орчим
төгрөг болно. Амь насаа даатгуулсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй
байна.