Ц.Даваадорж тэргүүн байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Даваадорж тэргүүн байр эзэлжээ

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн гишүүн, соён гэгээрүүлэгч, нэрт зохиолч Ч.Лодойдамба, М.Цэдэндорж нарын нэрэмжит шагналт зохиолч, эмч З.Гүнсэн агсаны нэрэмжит эмч-яруу найрагчид, дуу дуулаачдын уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Нэгдүгээр шатанд 52 оролцогч орсноос 20 нь хоёрдугаар шатанд шалгарлаа. Хоёрдугаар шатны уралдаан гуравдугаар сарын 29-нд ардын дуу бүжгийн Алтай чуулгад “Ээлийн цагаан нөмрөгтний эгшиглэн” нэртэйгээр зохион байгуулагдаж,

      Тэргүүн байр: Ц.Даваадорж  – /Нэгдсэн эмнэлгийн их эмч/
      2-р байр: Ц.Энхтүвшин – /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бага эмч/
      3-р байр: К.Энхтайван, н.Галцог – /ардын авьяастан/
      Тусгай байр: Г.Батбаяр – /Нэгдсэн эмнэлгийн их эмч/, н.Жавзан – /Жаргалан сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч/ нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: www.gobi-altai.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж