Д.Бат-Эрдэнэ боксын холбоог удирдана

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ боксын холбоог удирдана

Монголын топ спортын нэг боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралджээ. Хурлаар Лондонгийн олимпийн дараа байгуулагдсан холбооны шинэ удирдлагууд хийсэн ажлаа дүгнэж, ярилцсан байна. Лондонгийн олимпийн дараа тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн хүсэлтээр холбооны удирдлагын сонгуульт ажлаа хүлээлгэж өгсөн тул Монголын олимпийн боксын холбоо өчигдрийн хурлаараа шинэ ерөнхийлөгчөө сонгожээ.

Сүүлийн хоёр олимпод өндөр амжилттай оролцож, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн боксын холбоог цаашид УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ удирдахаар болж, холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба Монголын олимпийн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр ажиллах бол Олимпийн аварга Э.Бадар-Ууган холбооныхоо тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж