Хаврын чуулганы эхэлж буйтай холбогдуулж Чуулганы танхимд Ерөнхийлөгч үг хэллээ. Түүний илтгэлээс твитерчид дараах үгсийг онцлон ишлэж, жиргэцгээж байна. 

- Монгол Улсын нэр хүнд өсөж байна. Монголын нэртэй холбоотой яриа муугаас сайн нь илүү гардаг боллоо. Монгол Улсын бодлого бүс нутагтаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж байна.
- Хууль завшихыг оролдогчид цөхрөнгөө барж байна. Төрийн албан хаагчдийн ийм шинэ хандлага бий болж байна.
- Хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна. Өмнө мөнгөний өмнө хууль мөхөстдөг байсан бол одоо хуулийн өмнө мөнгө мөхөстөж байна.
- Шударга бусын үрийг таригчид, түүний жимсийг таригчид Монгол улсыг сайн зүйлд хүргэхгүй гэдгийг иргэд ойлгодог болсон.
- Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байгаа учраас энэ ариун үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна
- Дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид шударга ёсны өрнөлийг зогсооно гэвэл санааны гарз
- Хүнээ мартаад байна аа! Энд л бидний алдаа байна. Хүнээ хэзээ ярих вэ? Хавар болоход махны үнэр авч чадахгүй айл бий.
- Түшмэлийн гар хүндрүүлэхгүйгээр ажил гүйцэтгэсэн хүний талархал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх боллоо.
- Бид монголын сайныг бүтээлцсэн,бүтээлцэж байгаа ард түмэндээ, сайн анд нөхөддөө баярлалаа гэж хэлэх ёстой
- Шударга ёс бол нэг намын Нэг хүний баялаг биш. Монголын баялаг
- Монголын нэр олон улсын хөрөнгийн зах зээлд үнэтэй хөрөнгө боллоо. Үүнийгээ зөв үр бүтээлтэй ашиглах ёстой.
- Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байгаа учраас энэ ариун үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
- Улс төрд баян болох гэж. Улс төрд ороод баян болсон хүмүүс даруулгатай байх хэрэгтэй.
- Миний нэр хугарвал хугараг, Монголын нэр бүү хугараг.
- Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нэг ч Засгийн газар огцроогүй. Энэ бол тогтвортой байдал
- Тэд эргэж сэргэх талаар, тэд боломж ирэхийг хүлээж байна. Өглөө болгон сэрж, бодож босож бай!
- Арван цэцэрлэг барьчих менге нэг авилгачийн холын хамаатны данснаас гарч ирж бна. Тер иймэрхvv улсын толгойг илэх гэж vv?
- Авилга бол хавдар шиг хортой, огтолж хаяхгүй л бол үсэрхийлээд байдаг…
Улсын хөгжилд нэг ч хадаас нэмээгүй хүн манай улс төрчдийн дунд олон бий - Ер нь шинэчлэл хийх гэж байгаа бол хуулиа, дүрмээ өөрчил! Түүнд захирагдаж ажиллахыг албан хаагчдаасаа шаард!
- Манай орны бизнесийн орчинд агаарын бохирдол нүүрлэснийг хүлээн зөвшөөрье
Б.ЭНХ