МАН, МАХН-ынхан хурал хаяж гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

МАН, МАХН-ынхан хурал хаяж гарлаа

МАН, МАХН-ынхан хамтран хаврын чуулганыг "дэггүй" эхлүүлж байна.

Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байна. Гэтэл УИХ-ын Чуулганы танхимд “Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон Ардчилсан парламентийн засаглал хямралд орлоо”, “Цөөнхийн дуу хоолойг боомилох нь ардчиллын үлгэр жишээ юу” гэх лоозонгийн ард сууцгааж байсан МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа. Тэд Ерөнхийлөгчийн“Монгол Улс даргын засаглалтай биш хуулийн засаглалтай болж байна. Бурууд хатуу, зөвд зөөлөн байхыг бидэнд шаардаж байна” гэх зэрэг шүүмжлэлт илтгэлийн дундуур чуулганы хуралдааныг хаяж гарцгаасан байна. Яг энэ үеэр Сүхбаатарын талбайд ч МАН-ын гишүүд дэмжигчдийн жагсаал болж буй юм.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зар түгээж эхлээд байна. Хэвлэлийн хурлыг Төрийн ордны “Г” танхимд 12.30 цагт хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар оролцоно гэж тус намаас мэдээллээ.
 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж