Байгальд ээлтэй тоглоом үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Байгальд ээлтэй тоглоом үйлдвэрлэнэ

Сүүлийн үед бүхий л салбарт байгальд ээлтэй технологийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. “Begin Again” компани ч мөн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй технологи ашиглаж эхэлснээ мэдэгдсэн байна. Тус компани байгальд ээлтэй технологиор хийсэн анхны тоглоом болох “Амьтдын жагсаал” нэртэй puzzle буюу эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэж эхэлжээ. Цэвэр модоор хийсэн тул хүүхдэд харшил өгөхгүй, ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг компанийн зүгээс онцолсон байна.

Амьтан болгоны дүрс дээр үсэг байх ба үсгээ цээжлээд, мөн puzzle эвлүүлэх гээд давхар ач холбогдолтой юм. Уг puzzle-ыг 40 ам.долларын үнээр худалдаалж байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж