Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 34 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 19 хэргийн яллагдагчаар татвал зохих этгээд нь тогтоогдож, гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 55.8 хувьтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар өссөн байна.
Захиргааны тоо бүртгэлийн чиглэлээр 2027 зөрчил илрүүлж, 309 хүнийг эрүүлжүүлж, 81 хүн баривчлан, 1571 иргэнийг 10.4 сая төгрөгөөр торгож, 66 хүний авто машин жолоодох эрхийг хаслаа.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хэв журмын тасгаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүчирхийлэл ба хяналт”, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, РС тоглоомын газарт тоглож донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эргүүл шалгалт”, Замын цагдаагийн тасгаас хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу”, орон нутагт замын тэмдэг тэмдэглэгээгүй замыг тэмдэгжүүлэх зорилгоор “Тэмдэг тэмдэглэл” нэгдсэн арга хэмжээ, Эрүүгийн цагдаагийн тасгаас Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Буудал”, Мөрдөн байцаах тасгаас түдгэлзүүлсэн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор “Шийдвэрлэлт-2013” хэсэгчилсэн арга хэмжээг тус тус зохион байгуулан ажилласан байна.
(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)