
Арабын ертөнцийн хүн амын 80-аас илүү хувь нь хошин шогийн мэдрэмжгүй байдаг гэсэн судалгаа гарчээ. Огт мэдрэжгүй биш ч өөр улс үндэстнүүдийн хүн амаас харьцангуй доогуур гэдгийг Стенфордын их сургуулийнхан судалгаагаар тогтоосон. Магадгүй энэ л хэв шинжээсээ болж барууныханд, ерөөс гадаад ертөнцөд сүжиггүй ханддаг байж болох талтай. Гэтэл хоёр жилийн өмнө болсон Арабын хавраар нэгэн уриа “моодонд” орж байлаа. Инээд хамгийн хүчтэй зэвсэг. Энэ уриа эхэндээ ямар нэгэн утга санааг агуулаагүй мэт байсан ч хошин шогийн ямар нэгэн мэдрэмжтэй бай гэсэн далд санааг цаанаа агуулж байжээ. Мусальманын ахандүүс бүлгэмийнхэн үүнийг байж болшгүй зүйл гэж харсан хэвээр байгаа. Тэд өөрсдийг нь доромжилж, эсвэл хэн нэгнийг цаашлуулж байгаа нь биеэр үйлдэж байгаа нүгэл хэмээн үздэг билээ. Зөвхөн дайн тулааныг зогсоох, хэт даврагсдыг дарах хүчтэй зэвсэг нь энэ ч байж болох юм.
1990 оноос хойш хэд хэдэн удаа Мохаммедыг шоглон зурснаас болж барууныхантай дайн зарлах хэмжээнд тулж ирж байсан билээ. Тиймээс ч НҮБ-ынхан зөнч Мохаммедыг дүрслэхдээ болгоомжтой хандаж байхыг уриалдаг. Сүүлийн үед цахим ертөнц хүрээгээ тэлж, гэрлийн хурдаар хөгжиж байгаа энэ үед цахим хуудсанд зөнчийг шоглосон зураг үй олноороо байдаг билээ.
Ардчилал. Яг одоо хэрэгтэй байгаа зүйл нь энэ. Гэхдээ хэн нэгэн хүчирхэг гүрний мэдэлд хүчирхийллийн замаар ардчилалыг тогтоож болохгүй. Үүнийг Афганистан, Ирак, Ливийн жишээ бэлхнээ харуулна. Мэдээж их гүрний сонирхол үүнд цухалзхыг үгүйсгэхгүй ч хүн амын боловсрол, мэдлэгтэй үүнийг холбож болох юм. Арабын хаврын үеэр иргэдийн оролцоотойгоор хэрхэн босч болдгыг харуулсан. Олон нийтийн цахим сүлжээ гэгдэх фейсбүүк хуудас ашиглан энэ талаарх уриа олон нийтэд хүрснээр Арабын хаврын эхлэл тавигдсан юм. Яг одоо бол ойрхи дорнодын бүх улсууд хэвлэлийн эрх чөлөөний хагас болон ямар ч эрх чөлөөгүй гэсэн хоёрхон хэсэгт хуваагддаг. Тиймээс ард иргэдэд жинхэнэ мэдээлэл сүүдэрт нуугдсан хэвээр хүрдэг хэмээн ойлгож болно.
Эмэгтэйчүүдийн тухай уламжлалт байр суурьнаас болж жендерийн тэгш байдал алдагджээ. Эртнээс уламжилж, сургаж ирсэн номлолын дагуу эмэгтэй хүний тухай тэдний үзлээс болж жил бүр 200 гаруй мянган эмэгтэй зэрэмдэглүүлдэг гэсэн албан бус тооцоолол бий. Тиймээс олон улсын хүний эрхийн байгууллагаас Лалын шашинтай улс гүрнүүдэд эмэгтэйчүүд амьдрахад хамгийн тааламжгүй бүс нутгаар зарласан байж болох юм.
АНУ-ыг дага гэсэн үг биш ч ихэнх Арабчууд АНУ-аас ихээхэн болгоомжилдог. Магадгүй энэ нь тэдэнд зөв сонголт байж болох талтай. Одоо ардчилалын салхи ид сэвэлзэж байна. Цааш хэрхэх нь тодорхойгүй л байна.
Бид дэлхийн хүмүүс. Араб, будда, ази, америк, африк. Ямар тивд амьдардагаас хамааран бид дэлхий нийтийн жишигээр хөгжих ёстой. Дэлхий нийтийн жишиг бол ардчилсан засаглал. Нээлттэй , ил тод, хүний эрхийг хүндэлсэн тийм л засаг. Магадгүй энэ засгалылг хүсч сүүлийн 50 жилийн турш лалын ард түмэн тэмцэж байгаа. Гэхдээ улстөрөөс нь илүү хүчээ авсан шашны хэдэн бүлэглэлийн дунд “төрийн тоглоом” болж байгааг нуухын арга байхгүй. Ямар ч байсан ардчилалыг ярихын тулд шашны бүлэглэлийн хүчийг сулруулах шаардлага тулгарч байгаа нь нүцгэн үнэн. Гэхдээ тухайн улс гүрэн дотооддоо үүнийг зогсоох ямар ч арга байхгүй. Хэрвээ гадныхантай хамтарвал ямар нэгэн дайн тулаанд хүрээд “дуусна”.
Лалын ертөнцийн намууд үзэл баримтлалаар биш шашны урсгалаар хуваагдсан байх нь элбэг. Нэг үеэ бодвол гадны сургуулиудад сурах болсон лалын шашинтнууд нутагтаа очоод энэ бүгдийг засахыг хичээдэг ч улс үндэстний онцлогтоо итгэн дуугүй байдаг нь нэгэнт ил болсон зүйл билээ.
Шашны урсгалуудын нөлөөгөөр сүүлийн 20 жилийн хугацаанд бохир мөнгөний томоохон урсгал арабын орнуудыг зорьжээ. Улстөрийн болоод шашны бүлэглэлийн тэргүүнүүд үзэн яддаг барууны орнуудад тус бүртээ данстай байдаг аж. Үүнийг гадны хэвлэлүүд дурьддаг ч улс орны дотоодын асуудал гээд дуугүй өнгөрдөг болсоор олон жилийн нүүрийг үзжээ.
Эрх чөлөө, ардчилал, улс төр, шашин хоёрыг салгах, хошин шогийн мэдрэмж зэргийг Ойрхи Дорнодод соёолуулж чадвал тэрс үзэлтнүүдийн тоо багасч, амар тайван байдал ирэх магадлал өндөр. Энэ гурван зүйлийг хамгийн түрүүнд хэрэгтэй гэдгийг Сингапурын их сургуулийн теологи, геополитикийн хүрээлэн тогтоожээ.