
Уулзалтын үеэр та бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хэсгийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж болно. Мөн эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой.
“Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм.
Б.ЭНХ