Онгоцонд техникийн саатал гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Онгоцонд техникийн саатал гарсан гэв

“Изинис эйрвэйс” компаний Улаанбаатар-Увс-Баян-Өлгий чиглэлийн онгоц хөөрөөд цаг гаруй болсны дараахан тодорхойгүй шалтгаанаар ослын буулт хийсэн тухай бид мэдээлсэн.

Энэ талаар тус компанийн Маркетингийн хэлтсийн менежерээс лавлахад “Өчигдөр цаг агаарын байдлаас шалтгаалж нислэг саатсан. Мөн өнөөдөр хөөрсөн нислэг замаасаа буцаж ирсэн нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны ахмадын гаргасан шийдвэр. Онгоцонд техникийн саатал гарсан нь үнэн. Зорчигчиддоо конпенсаци буюу нөхөн олговор гэж тус бүр 40 мянган төгрөг өгч байгаа. Нислэг хэзээ хөөрөхийг хэлж мэдэхгүй байна” гэв.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж