Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны бүтээгдэхүүн шалгаруулах уралдаан зарлажээ. Энэхүү уралдааны зорилго нь хуулийг дээдлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн эрх зүйн мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх хэлбэрийг эрэлхийлэн тодорхой хууль, түүний зүйл, заалтыг сурталчилж мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны бүтээлийг шалгаруулахад оршиж буй аж. Уралдаанд, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, авлигагүй Монгол, эрүүл, аюулгүй орчин, иргэний нийгэм, иргэдийн эрх зүйн мэдлэг, соёл гэх сэдвийн хүрээнд видео шторк, зурагт хуудас хийж оролцох боломжтой гэнэ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг төрөл тус бүрээр тэргүүн, дэд, болон шилдэг санааг илэрхийлсэн гэсэн номинацаар шалгаруулж, тэргүүн байр тус бүр нэг-1.500.000 төгрөг Дэд байр тус бүр нэг- 1 сая төгрөг “Шилдэг санаа” тус бүр нэг- 800.000 төгрөгөөр урамшуулахаар болжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг тусгай комисс болон www.legalinfo.mn сайтад санал авах хэлбэрээр шалгаруулах бөгөөд тэргүүн байр, дэд байрыг шалгаруулахдаа комиссын олонхийн саналаар шийдэж, “шилдэг санаа” номинацийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулахаар төлөвлөсөн байна. Оролцох бүтээлийг энэ сарын 15-ний 17:00 цаг хүртэл хүлээж авах аж.
Б.МАНД