Папуа Шинэ Гвинейд ослын улмаас 24 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Папуа Шинэ Гвинейд ослын улмаас 24 хүн амь үрэгдлээ

Папуа Шинэ Гвинейн орон нутгийн замд автобусны осол болж 24 хүн амь үрэгдсэн тухай  BBC агентлаг мэдээллээ. Уг осол тус улсын баруун хэсгийн уулын уруу замд болжээ. Нас барсан хүмүүсийн 17 нь эрэгтэй, зургаан эмэгтэй, таван настай охин байсан байна. Бэйер дүүргийн Хагел уулын уруу замд болсон энэ ослыг орон нутгийн цагдаагийн газрынхан шалгаж байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр жил бүр яг энэ замд осол болдог бөгөөд 10 гаруй хүн жилдээ нас бардаг гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа аж.

Дашрамд дурьдахад одоогоос хоёр сарын өмнө мөн энэ улсад автобусны осол болж, 10 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж