Ч.Баттуулын найзууд болох Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг хамсаатан буюу гэмт хэргийг нуун далдлахад оролцож цогцсыг зөөвөрлөж булсан гэх үндэслэлээр буруутгагджээ гэж үзэн, шүүгдэгчээр татаад байгаа юм. Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 зүйл ангид зааснаар буюу шунахайн сэдэлтэйгээр, өс хонзон авах зорилгоор хүний амь насыг санаатайгаар хохироож, гэмт хэргээ нуун далдалсан гэх хэрэгт буруутгаж буй. Дээрх зүйлчлэлд зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 15-25 жил хорих, эсвэл цааз онооно гэж заасан байна.
Шүүгдэгч Ч.Баттуул нь өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Харин хэргийг нуун дарагдуулсан гэгдэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг гадуур байцааж байгаа юм.