
“Жаст агро” компани иргэдээс ирсэн гомдол, саналыг өглөө бүр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, зах, супермаркетуудын төлөөлөлтэй хамт ярилцдаг байна. Нөөцийн мах хэт туранхай, ясархаг гэсэн гомдол сүүлдээ гуя хаачив гэдэгтээ тулсан учраас иргэдийн гомдолд нэлээд анхаарах болсон аж.
Үнийн тухайд сануулахад, жижиглэсэн 1 кг үхрийн мах- 5950 төгрөг, ямааны мах-4850 төгрөг, хонины мах-5750 төгрөгийн үнэтэй байна. Харин гулууз махыг “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдах бөгөөд дөрөвдүгээр сарын 6, 7-нд гулууз махны түр өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажээ. Нэмэлт цэгүүдийн байршлыг танилцуулъя.
- “Скай” их дэлгүүр
- “Бүрд” зах
- “Оргил” худалдааны төв
- Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шөнийн зах” худалдааны төв
- “Мишээл экспо” гэх зэрэг төв, захуудын задгай талбайд ийнхүү хоёр өдрийн турш худалдах ажээ.
У.БОЛОР