Энгийн хүмүүсийг бөмбөгдсөн гэж НАТО-г буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Энгийн хүмүүсийг бөмбөгдсөн гэж НАТО-г буруутгав

Ливийн эрх баригчид нийслэлээс өмнө зүгт зуугаад км-ийн зайтай Кикл хотыг НАТО-гийн онгоцнууд бөмбөгдсөн тухай мэдээлж байна. Муаммар Каддафийн мэдлийн “Аль-Жамахирия” телевизээр мэдээлснээр дөрөвдүгээр сарын 11-нд хотыг бөмбөгдөх үеэр цагдаагийн хэдэн ажилтан болон энгийн иргэд амиа алдсан байна.
Тэдний дунд хүүхэд эмэгтэйчүүд байсан гэж телевиз мэдээлсэн ч хичнээн энгийн иргэн үрэгдсэнийг хэлсэнгүй. Одоогоор хотын тухай мэдээлэл байхгүй байгаа бөгөөд хотуудыг байлдаж байгаа талуудын хэд хэдэн удаа эзэлж байсан. Одоо тэнд Каддафийн арми байх магадлалтай гэнэ.

Сүүлийн хэд хоногийн дотор Кад­дафийн хүчин хэд хэдэн хот сууринг эзэлж Ми­сурат ба Аддаби хотуудад тулж иржээ. Мисурат нь Ливийн гурав дахь том хот юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж