Оскарын шагналт зохиолч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Оскарын шагналт зохиолч таалал төгсчээ

Кино ертөнцийн хамгийн нэр хүнтэй шагнал Оскарыг хоёр ч удаа хүртсэн нэрт зохиолч Рут Правер Жабвала 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр өөрийн уран бүтээлийн хамтрагчид болох найруулагч Жеймс Айвори, Исмэйл Мерчанд нарын хамтаар дэлгэцийн урлагт үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон 20 гаруй киноны зохиолыг бичсэн байна. Рут 1950 онд нөхрийгөө даган Энэтхэгээс Лондонруу нүүж ирсний дараа тэдэнтэй хамтран ажиллаж 1960 онд “The Householder” бүтээлээ туурвиж байжээ.

Рут “A Room With A View” болон “Howards End” бүтээлүүдээрээ Оскарын шагнал хүртсэнээс гадна 1975 онд Их Британийн утга зохиолын салбарт хамгийн нэр хүндтэйд тооцогдох “Букер” шагналын эзнээр мөн тодорч байжээ. Германд төрж өссөн ч Энэтхэгт амьдралынхаа ихэнх мөчийг өнгөрүүлсэн тэрээр уушгины өвчний улмаас Нью-Йорк дахь гэртээ өчигдөр амьсгал хураасан тухай түүний ойрын эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж