
Баянзүрх дүүргийн I хороонд байрлах орон сууцны долоон давхрын айлд шингэрүүлсэн шатамхай шингэн буюу газ алдагдаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 23.30 цагийн үед иржээ. Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг очиход тус айлын гал тогооны өрөөнд байсан 10 литрийн баллонтой шингэрүүлсэн хийн редуктер /газыг хааж нээдэг крант/-ээс хий алдагдаж байсныг аюулгүй болгожээ.
Д.ЖАРГАЛ