Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“National Geographic” сэтгүүлийн хамт олонд энэхүү зургийг Канадад амарч байсан англи гэр бүлийн хоёр илгээжээ. Тэд нуурын эрэгт, үзэсгэлэнт байгаль дунд  зургаа авахуулахаар шийдэж, гэрэл зургийн аппаратаа чулуун дээр тавиад цагийн тохируулгыг нь (self-timer) эхлүүлээд хурдхан шиг урьдчилан зэхсэн чулуун дээрээ сууцгааж.

Тэгтэл яг энэ үед аппаратных нь урд нэгэн сониуч хэрэм гарч ирсэн байна. Аппарат эздээ бус овжин хэрмийг гол дүрийн баатар болгон буулгасан зургийг та харж байна. Гайхаж, бас хөгжсөн  хоёр  жуулчны өмнө зогсоо хэрэмний хөрөг зураг ийм түүхтэй.

Эхнэр, нөхөр хоёр сайхан зургийг нь хэрэм сүйтгэлээ хэмээн чамгүй гомдсон ч онлайнаар илгээсэн хүмүүсийн сэтгэгдэл эсрэгээрээ эргэжээ. Юу гэвэл овтой сэргэлэн хэрэмний хөрөг зургийг ард нь байгаа хоёр хүн балласан гэж олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн байжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж