&#34Хувийн дансанд орох боломжгүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

&#34Хувийн дансанд орох боломжгүй&#34

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр /04.03/ сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийсэн бөгөөд зарим асуултад хариулт өглөө. 

-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сум хөгжүүлэх сан зэрэг ажилгүйдлийг нэмэгдүүлэх  санг байгуулахдаа судалгааг нь хийсэн үү.

-Хөдөлмөрийн эрхлэлтийн сангийн мөнгө өмнө нь тооцоо, судалгаагүй өгдөг байсан. Одоо үүнийг болих хэрэгтэй. Юм хийе, бүтээе гэсэн хүмүүст л өгнө. Үүнийг ч Засаг дарга нарт ч үүнийг онцгой анхаарч ажиллахыг сануулсан. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн төслөө бичээд ирвэл эхний ээлжинд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Хэрэв хүмүүс хоршоо, нөхөрлөл болоод бизнес эрхлэе гэж байгаа бол бид дэмжлэг үзүүлж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг, зээл, сум хөгжүүлэх сангийн зээл гэсэн гурван төрлийн дэмжлэг үзүүлж байна.

-Сум хөгжүүлэх сангийн мөнгө хувь хүний дансанд орж, хамаатан садангаараа хувааж идэж байна гэсэн гомдол гарсан. Тодруулбал, Завхан аймгийн Завханмандал сумын удирдлагууд сум хөгжүүлэх сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэл гарсан?

-Сум хөгжүүлэх сангийн мөнгө хувийн дансанд орох боломж байхгүй. 2012 оны арванхоёрдугаар сард аймгийн сум хөгжүүлэх сангийн мөнгийг тухайн аймгийн дансанд шилжүүлсэн байгаа. Мөн 325 суманд сум хөгжүүлэх сангийн мөнгийг олгосон. Хувийн дансанд мөнгө орох боломжгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж