
Өдгөө 21 настай Димитров Олон улсын эрэгтэй теннисчдийн холбооны шинэчилсэн чансаанд 35-д бичигдэж байгаа. Тэрбээр өнгөрсөн жил Машатай болзож байгаа гэх мэдээллийг няцааж байсан ч энэ удаа тэдний үйлдэл папариццидийн дурангаас холдож чадсангүй.
Талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-д бүгдэд нь түрүүлж үзсэн Шарапова өнгөрсөн жил Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Олон улсын эмэгтэй теннисчдийн холбооны шинэчилсэн /04.01/ чансааг АНУ-ын Серена Уильямс тэргүүлж байгаа бол Шарапова хоёрт бичигдэж буй.
А.ШАР