“Реал Мадрид” 3:0 “Галатасарай”

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” 3:0 “Галатасарай”

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын
лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд боллоо. Хуваарийн дагуу өнгөрсөн шөнө “Малага” талбайдаа “Боруссия Дортмунд"-ыг, Испанийн “Реал Мадрид” Дидье Дрогба
тэргүүтэй “Галатасарай” -ыг талбайдаа хүлээн авлаа.

Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд таарсан "Реал Мадрид" "Галатасарай" багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө Сантьяго
бернабеу цэнгэлдэхэд явагдаж, 3:0-ийн харьцаатай талбайн эзэдийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг 9 дэхь минутанд Криштиану Роналду оруулсан бол
үүнээс 20 минутын дараа Карим Бензема хоёр дахь гоолыг, 79 дэх минутанд Гонсала Игуаин тоглолтын сүүлийн гоолыг оруулснаар 3:0-ийн харьцаагаар "Реал Мадрид"-чууд ялалт байгууллаа.
 

Харин Испанийн "Малага" талбайдаа Германы "Боруссия Дортмунд"-ыг хүлээн авсан боловч тоглолт 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.

Эдгээр багуудын хариу тоглолт дөрөвдүгээр 10-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригийн шөнө болно.

Б.БИЛЭГ



Видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж