АНУ ба Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд онцгой нөхцөлд БНАСАУ-ын цөмийн байгууламжуудыг хяналтдаа авах тусгай бүтцийг байгуулжээ. Түүнийг өнгөрсөн жилийн сүүлчээр бий болгосон гэж Сөүлийн Тона Ильбо сонинд өгүүлсэн байна.
Фото: Голос России

Тусгай ангийнхан онцгой байдалд Пхеньянаас 80 км-ийн зайтай Йонбен дахь цөмийн цогцолбор, мөн уран баяжуулах нууц үйлдвэр зэргийг эзлэх ёстой. Хойд Слолонгосын удирдлага эдгээр байгууламжид хяналтаа алдсан нөхцөлд уг ажиллагааг явуулах ажээ.
Одоо Хойд Солонгосын нутаг дахь цөмийн бүх байгууламжуудыг богино хугацаанд эзлэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа гэнэ. Цөмийн материалыг террористууд болон бусад улс оронд алдахгүйн тулд дээрх төлөвлөгөөг бэлтгэжээ.
Уг ажиллагааг явуулах тусгай ангийнхан Key Resolve хамтарсан хээрийн сургуулийн үеэр идэвхтэй сургуулилалт хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР