“Хан-Алтай” клуб тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Хан-Алтай” клуб тэргүүлжээ

Өсвөрийн шатарчдын хөвгүүдийн 44 дэх удаагийн, охидын 37 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 600 орчим охид, хөвгүүд зургаан насны ангилалд өрсөлдлөө. 

Тус тэмцээнээс Сүхбаатарын аймгийн “Хан-Алтай” клубийн шатарчид хоёр медаль хүртжээ. Хөвгүүдийн 8 хүртэлх насанд Э.Энх-Од мөнгө, 15-16 насанд Э.Энхнар алтан медаль хүртсэн байна. Мөн орон нутгаас байгууллагын дүнгээр Сүхбаатар (Ж.Энхбаатар) аймаг тэргүүлж Дорнод (М.Цагаанхүү), Өвөрхангай (Ж.Жанцандорж) аймгийн багууд удаалсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж