УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  шинэчилсэн найруулга болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж