Төрийн мөнгөөр суралцагчдаас мөнгөө буцааж авахаар Боловсрол, шинжлэх ухааны яам ажиллаж байгаа юм байна. Төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан төгсөгчид эх орондоо ирж ажилладаггүй байдал өнгөрсөн жилүүдийн туршлагаас ажиглагдсан байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар төрийн сангийн зээлээр төгссөн ч улсдаа ажиллаагүй, төрийн сангийн зээлээ эргэн төлөөгүй гадаадад суралцагчдаас мөнгийг нь эргүүлэн авах ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм байна.
2000 оноос хойш сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад 6749 хүнийг бакалавр, магистар, докторын зэрэгт суралцуулсан байна. Зөвхөн 2010-2011 онд улсын төсвөөс 5,3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гадаадад суралцагчдын 10 орчим хувь нь зээлээ эргүүлэн төлсөн байна. Тиймээс гадаадад төрийн сангийн зээлээр төгссөн төгсөгчдөөс зээлийг нь эргүүлэн төлүүлэх ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлээд байгаа аж.
Ш.ЧИМЭГ